Монголын улстөрчид өнгөрсөн өвөлжин өөр хоорондоо далдуур үзэлцлээ. Хажуугаар нь ирэх зуны сонгуульд бэлдэцгээв. Энэ чигээрээ цагаан сартай золгож байна. Харин цагаан сар өнгөрөнгүүт улс төр улайстал халж мэдэхээр байна. Учир нь сонгууль угтсан улс төр өрнөнө. Өөрсдийгөө PR-даж, өрсөлдөгчөө унагах “ажиллагаа”-нууд үргэлжилнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Өдгөө дөнгөж 63-хан нас сүүдрийг зооглож буй Ш.Адьшаа гишүүн өнөөгийн парламентад буй зангарагтай, шилээвэр цөөхөн гишүүдийн нэг билээ.
Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийлээ.
И.Цэрэнбат, Х.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүд мэдээлэл хийв.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ.
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 5 /NBC/. Сенат дахь хэлэлцэгч талууд АНУ, Мексикийн хилийн хамгаалалтын тухай хуулийн төслөө танилцууллаа. Энэ төсөл бол Украинд үзүүлэх тусламжид тавьсан хоригийг цуцлуулахын тулд Бүгд найрамдах намынхны тавьж буй нөхцөл болзол юм.
Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам нэгдэн, “Үндэсний Эвсэл” байгуулж, эвслийн тэргүүнээр Нямтайширын Номтойбаярыг сонгосон явдал Монголын улс төрд шинэ содон мэдээ болов. Хэрэв “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүнээр МҮАН-ын Дарга Б.Цогтгэрэл юм уу? МНН-ын Дарга О.Бум-Ялагч болсон бол ингэтлээ олны анхаарлыг татахгүй байлаа. Хамгийн гол нь нэг талаас олигархи, 30 гэр бүлийн төлөөлөл, нөгөө талаас үндэсний хөрөнгөтөн, бүтээн байгуулагч, мөн эр зоригтой шийдэмгий улс төрч гэх буюу нөгөө талаас шөнийн клуб хэсэж, зодоон хийсэн танхай этгээд, бараг л гэмт хэрэгтэн гэх нийгэм дэхь эсрэг тэсрэг дүгнэлт, үнэлэмжийн дунд оршдог Н.Номтойбаяр уг эвслийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй юм.
Технологийн дэвшил, хиймэл оюун ухаан санхүүгийн төлбөр тооцооны хэлбэрт том өөрчлөлт авч ирж байна. Дэлхийн улс орнууд бизнес моделиудаа шинэчилж үүсч буй боломжуудын давуу талыг ашиглах, сөрөг нөлөөллөөс хэрэглэгчдээ хамгаалах ажлуудыг цаг алдалгүй зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын үүсгэн байгуулагч Ж.Батзанданд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан билээ.
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Засгийн газрын 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн салбарын алдартнуудыг тодруулсан юм.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.
ТОКИО, 2024 оны хоёрдугаар 2 /Nikkei/. Задруулсан тохиолдолд ноцтой хохирол учруулж болзошгүй эдийн засгийн нууц мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг Японы засгийн газар боловсруулж байна.
“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хойд бүсийн хөгжлийн талаар байр сууриа илэрхийлэв.