sonin.mn

ОХУ-ын Буриад Улсын Улаан -Үд хотод зохион байгуулах “Алтаргана -26” их наадмын бэлтгэл ажил болон Монголоос 1280 хүн оролцох талаар УИХ-ын гишүүн асан, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан, Удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн буриадуудын холбооны гүйцэтгэх хороон дарга Романова, залуучуудын “Амин тоонто” холбооны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ.


 “Алтаргана -26” наадам ОХУ-ын Буриад Улсын Улаан -Үд хотод 7-р сарын 1-нээс 5-ны хооронд зохион байгуулагдах гэнэ.


УИХ-ын гишүүн асан, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан энэ үеэр: " Ер нь Алтаргана наадам бол Монгол, Оросын харилцааны ардын дипломатын ноён оргил болсон. Энэ жилийн хувьд Хөх хот-Эрээн-Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлд хурдны төмөр зам барих санал тавина. ХКН Хөх хот-Эрээн чиглэлд хурдны төмөр зам тавихаар болсон байна "гэсэн юм.


Н.Отгончимэг