sonin.mn

УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад хариулсныг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна.



Нөөцийн махтай холбоотой асуудалд таны компани холбогдсон?


Би ажиллахаа болиод олон жил болж байна.


Эцсийн өмчлөгч нь та шүү дээ ? 


Би тодорхой хувийг л эзэмшдэг. Хувьцаат компани, хувийн компани гэдгээ та бүхэн ойлгож ярилдаа. Би удирдах зөвлөлөөс нь 2004 оноос хойш гарсан.Тухайн үед 10 мянган тонны нөөцтэй гэж ярьдаг байсан.


Мах импексийн агуулахууд байхад Улаанбаатар хотын хүн ам 900 мянга орчим, малын тоо толгой 24 сая байсан. Харин 1990 оноос хойш хувьчлал явагдаж, Улаанбаатар хотын хүн ам хоёр сая орчимд хүрсэн.


Тиймээс улсын зүгээс нөөцийн агуулахын хүчин чадлаа зохих хэмжээнд нэмэгдүүлж, бэлтгэсэн байх ёстой гэж би хувьдаа боддог. Тухайн үед 10 мянган тоннын нөөцтэй байсан бол өнөөдөр хамгийн багадаа 30 мянган тоннын нөөцтэй байх ёстой байсан гэсэн үг. 1990 оноос өмнө мал сүрэг нийгмийн өмч байсан учраас мах нөөцлөх асуудлыг төр өөрөө бүрэн хариуцаж явдаг байлаа. Тиймээс өнөөдөр ч энэ чиглэлийн бодлого, зохицуулалтад төр анхаарах ёстой.


Хэрэв Засгийн газар үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол энэ нь төрийн буруу гэж бодож байна. Хэрэв дайн болбол яах вэ? Мах, хүнсээ нийлүүлж чадахгүй бол яах вэ? Өнөөдөр малын тоо толгой 70-80 саяд хүрчихсэн байна. Халдварт өвчин гарах, газар хөдлөх зэрэг онцгой нөхцөл байдал үүсвэл яах вэ? Ийм эрсдэлийн үед төр хүнсний хангамжаа бүрдүүлж чадахгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг би бодож, асууж байгаа юм. 


Гол нь танай хоёр компани мах нийлүүлэх төсвийг нь авчихсан гэдэг асуудал байна, тухайн компаний удирдлагуудтай холбогдож асуусан уу?


Асуулгүй яах вэ? ийм юм гараад байна гэсэн чинь тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан компаниудын нэг нь манай компани. Бид хүлээсэн үүргээ биелүүлээд явж байгаа. Цагдаагийн байгууллага ч энэ асуудлыг шалгаж байсан гэсэн.


Ер нь бол зохион байгуулалтын асуудал шүү дээ, нөөцөлж байсан уу нөөцөлдөг, социализмийн үед ч тийм байсан. Одоо ч мөн тийм л байгаа, зохион байгуулалтын асуудал.


Ерөнхий сайд хүртэл таныг нэр цохож хэлж байсан шүү дээ?


Буруутан хэрэгтэй болохоор л намайг ярьдаг юм бишүү, ямар нэгэн байдлаар.


Таны компаниуд ер нь яагаад ингээд улсын төсөв энэ бүхэн лүү орж байдаг юм бол, мах руу хүртэл орж байна, ёс зүйн хувьд ичгэвтэр зүйл биш үү?



Нөөцийнх нь хэмжээ нь тэр байх. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад 10 мянган тоннын нөөц хадгалах хүчин чадалтай сав, агуулах бараг байхгүй болов уу гэж бодож байна.


Сүүлийн өдрүүдэд цахим орчинд АН-д 6 сайдын суудал амлах гэж байгаа гэсэн албан бус мэдээлэл яваад байна?


Арай ч тийм юм болохгүй байлгүй дээ. Ардчилсан нам заримдаа инээдтэй шийдвэрүүд гаргах тохиолдол байдаг. Намын бүлгийн түвшинд бол эсэргүүцэлтэй байж болох ч Үндэсний бодлогын хорооны түвшинд олонхийн саналаар өөр шийдвэр гарч магадгүй. Миний харж байгаагаар Үндэсний бодлогын хороо аль хэдийн нөлөөлөлд автсан учраас тухайн шийдвэр дэмжигдэх магадлал нэлээд өндөр байна.


Б.Төгсбаясгалан