Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 5.3 дахь жилдээ үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Украины ЕТГ-ын дарга К.Буданов, Финландын Ерөнхийлөгч А.Стубб нарын ярьсан болон АНУ-Ираны хэлэлцээнээс Путин яаж хохирох тухай украины “dialog.ua” сайтад нууц нэрээр нэг тоймч бичсэнийг хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
“Орос өөрийгөө мухардалд оруулчихсан. Тэдэнд стратегийн шийдэл үлдээгүй. Одоо хийж байгаа зүйл нь зөвхөн ялагдлаа хойшлуулах л явдал. ОХУ дотоод задралтайгаа нүүр тулна. Энэ үйл явц аль хэдийнээ эхэлсэн. Москвагийн хувьд зүгээр нэг муу 7 хоног тохиосон тухай яриагүй байна. Украины араас хөөцөлдөж байж ирээдүйгээ шатаачихаад, дараа нь ухрах цэвэр гарц үлдээгүйгээ ойлгосон тэр тогтолцооных нь тухай ярьж байна. Путин бол Оросын төлбөрийг хойшлуулж чадна. Гэхдээ бүрмөсөн хүчингүй болгож чадахаасаа өнгөрсөн” –Буданов. Путины өдөөсөн дайны 5 жилийнх нь үнэ цэнэ, үр дүн, ирээдүйн зураглал байгаа нь ердөө энэ дээ. Буданов яг голоор нь олоод хэлчихжээ. Цаг хугацаа Путины эсрэг эргэсэн, Украин руу хичнээн харваж пуужиндаад аврал өөрт нь, Кремлийнхэнд, суртал нэвтрүүлэгчдэд нь ирэхгүй хэмээн оросын сөрөг хүчний сайтууд зэрэг зэрэг бичдэг ярьдаг болжээ. Финландын Ерөнхийлөгч Александр Стубб хэлж байна. Хэлэх хэлэхдээ Путины дайныг үе шат болгоод дүгнэжээ.
- Энэ дайны эхний жил Украины хувьд амьд үлдэхийн төлөөх тэмцэл байсан.
- Залгуулаад гурван жил нь тэсвэр хатуужлын хугацаа байлаа.
- Харин одоо бол цэвэр математик. Өнөөдөр бид амь үрэгдсэн нэг украин цэрэг оросын алагдсан 8 цэрэгтэй тэнцэхүйц нөхцөл байдалд байна. Үүнээс гадна Орост дайныг дэмжих хандлага буурах шинжтэй байгаа ба энэ нь Украинд давуу байдал үүсээд буйг илтгэж байна гэжээ.
АНУ, Иран хоёр тохиролцож хүсэн хүлээлгэсэн Түр санамж бичигтээ гарын үсэг зурвал Ойрхи Дорнодын бодлогод огцом эргэлт гарахын сацуу Оросын эдийн засгийн ба геополитикийн ашиг сонирхолд шууд аюул занал учруулна хэмээн “Сито Сократа” гэсэн нууц нэрээр “Dialog.UA” сайтад нэг шинжээч бичжээ. Москвагийнхан “эсэргүүцлийн тэнхлэг” гэгчийг бэхжүүлэхийг зорьсон, хариуд нь Вашингтоноос уян хатан дипломат даралт шахалтаа Иранд үзүүлээд гол түншийг нь Кремлийн хяналтын савраас гаргачихаж байна.
Одоо өрнөж байгаа үйл явдлууд, 60 хоногийн гал зогсоох эвлэрэл, Ормузын хоолойг нээх, Ираны цөмийн программыг зогсоох гэдэг нь хэрэг дээрээ Оросыг ганцаардуулахад хүргэнэ. Орос ердөө ганцаараа өөрөө өөртөө л нөхөр болж үлдэнэ.
Ялангуяа Москвагийн хувьд эдийн засгийн хүчин зүйл бүр ч халгаатай. Ираны нефть эргээд дэлхийн зах зээлд гараад ирнэ. АНУ ираны боомтуудад блокад хийснээ цуцална, Тегеран санкцаас салж, нефтиэ чөлөөтэй худалдахын тулд Ормузын хоолойд хөвүүлсэн минанүүдээ татаад авчихна. Иран ингээд түүхий эдээ дэлхийд хямд зараад эхлэнэ. Brent ба Urals маркийн нефтийн үнэ хямдарна. Оросын төсөвт энэ хямдрал шууд нөлөөлнө. Иран санкцанд байхад Орос нефтиэ боломжийн үнээр өсгөж зараад цэргийн зардлаа нэмээд болоод байсан бол одоо АНУ Ирантай тохиролцчихвол Орост хүнд цохилт болно. Тиймдээ ч Путин Киевийг аль байдгаараа шахаж дарамтлах, хорлохыг зорьж байна. “Саарал бүс” гэдэгт одоог хүртэл Орос, Иран хоёр өрсөлдөж ирсэн. Тэр нь Хятад, Энэтхэгийн зах зээл юм. Хэрэв Ираны экспортыг АНУ чөлөөтэй болгочихвол Орос нь альтернативгүй, өрсөлдөгчгүй ханган нийлүүлэгч гэх статусаа алдах болно. Ялангуяа Бээжингийнхэн ираны хууль ёсны нефтийг баяртайя худалдан авах ба токсик Москвагийн хамаарлаас гарахыг хүсэх болно. Токсик гэдэг нь халгаатай, хор хөнөөлтэй, муу үр дагавартай, бас санкцанд байгаа гэсэн санаа юм. Ерөөсөө Кремлиэс сүүлийн жилүүдэд Барууны эсрэг альянс гэдгийг илэрхий шавдуулж ирсэн, Иран голлох байр суурьтай түүнд нь оролцсон.
Харин одоо АНУ-тай Иран тохиролцвол Оросын энэ чармайлт нурна. “Антиамериканизм” гэдэг нь мөн чанартаа наймаалцах зэвсэг төдий юм гэдгийг Тегераныхан ойлгож эхэлсэн. АНУ эдийн засгийг нь сулруулахаа больмогц Иран буулт хийхээр тохиролцож Оросын эрх ашгийг золино.
Оросын хувьд Ойрхи Дорнодын тогтворгүй байдал нэн чухал, Ираны прокси-хүчнүүдээр дамжуулж тогтворгүй байлгаад байх нь Барууныхны хамаг хүч нөөцийг Украины дайнаас холдуулаад Ойрхи Дорнодод нь уяад байхыг Орос чухалчилж ирсэн. Хэрэв АНУ, Иран хоёр харилцаагаа хэвийн болгочих аваас бүс нутагт гол зуучлагч байх гэсэн Оросын статусыг үнэ цэнэгүй болгочихно. Трамп санаачилгыг гартаа авчихсан, Путиныг Ойрхи Дорнодыг зохицуулах багийн гадна гаргачихсан. Орос нь ираны цэргийн технологиос хамааралтай, харин сүүлийн үед Иран нь Орос руу нисэгчгүй онгоц-Shahed ба баллистик пуужин нийлүүлдэг нь зогссон. Байгуулах гэж байгаа санамж бичигт Иран нь цөмийн зэвсэг боловсруулахгүй гэсэн хатуу үүрэг авна, баяжуулсан уранаа цаашаа баяжуулахгүй зогсоох ба ингэснээрээ ганцаардлаасаа гарах буулт хийнэ. Хэний цэрэг тэнд үлдэхийг АНУ хатуу мониторинг хийж хянана, Орост нууцаар зэвсэг худалдах нь Иранд бүр ч хэцүү болно. Москватай цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь улам хүндрэнэ. Тэгэхээс ч өөр арга байхгүй.
Орос нь олон жилийн турш Иран, Арабын монархи улсууд, Израилийн хооронд баланс барьж ирсэн бол Трампын энэ тохиролцоо энэ зураглалыг орвонгоор нь өөрчилнө. Америк-Ираны санамж бичгийн төсөлд Израиль, Хезболлагийн хооронд гал зогсоох тухай дурдсан нь ОХУ-ын хувьд стратегийн ялагдал боллоо гэсэн үг. Энэ фронт дээр гал зогсоож чадвал АНУ-ын ивээл дор энэ бүс нутаг тогтвортой болно. Хэдийгээр Биньямин Нетаньяху болгоомжилсон өнгө аясаар мэдэгдэж байгаа ч Вашингтон өөртөө шинэ аюулгүй байдлын гол архитекторын үүргийг авах болно.
Бүс нутгийн гол гол асуудлаар санал тавьж оролцох эдийн засгийн бодит хүч нөөц Орост алга. Орос нь Ойрхи Дорнодод нөлөөгөө эргэлтгүйгээр бүрэн алдаж байна. АНУ, Ираны хооронд ийнхүү тохиролцох нь Америкийн “дипломат тохиролцоо” авторитари улсуудын холбоог нураах чадалтайг илт харуулж байна.
Оросын хувьд энэхүү шинэ хэлэлцээр зөвхөн сөрөг нөлөө л үзүүлнэ, нефть-хийн үнэ унаснаар Орос санхүүгийн асар их хохирол амсаж, стратегийн ганцаардалд хүрэх нь тэр болноо хэмээн dialog.ua/opinion/ сайтад бичжээ. Төгсгөлд нь эвгүй агуулгатай нэг зураг оруулъя. Оросын сөрөг хүчнийхэн хилийн чанадаас оруулсан пост. “Чи миний төлөө явж үх!” гэсэн Путины уриа дуудлага гэнээ.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Лхагва - 05 сарын 27,
2026
Сэтгэгдэл7
Хаха... өөртөө тохируулан хөрвүүлэх тактик...
Хаха... өөртөө тохируулан хөрвүүлэх тактик...
Путлер мөнх
Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад улс хамтарсан төслүүдэд Монголын ашиг сонирхлыг хамгаалах тал дээр улам бүр тууштай байгаад маш их бухимдаж байна. Бээжин биднийг Рио Тинто шиг ямар ч нөхцөлтэй санал нийлдэгт дассан. Гэвч цаг үе өөрчлөгдөж байна. 5-р сарын 20-нд Орос Хятадын удирдагчид "Сибирийн хүч 2" хийн хоолойн үндсэн параметрүүдийн талаар тохиролцсон. Энэ зам нь манай нутаг дэвсгэрээр дамжин 935км урттай дамжин өнгөрөх болно. Орос улс үүний төлбөрийг төлөхөд бэлэн байна. Бүтэн 17 жилийн дараа гэж ногдол ашиг амлахгүй, 11%-ийн хүүтэй зээлээр биш, харин хоолой ашиглалтад орсон эхний өдрөөс эхлэн дамжин өнгөрөх төлбөрөө төлнө. Энэ нь Монгол улс удаан хугацааны дараа анх удаа Лондонгийн өгөөмөр сэтгэл, Бээжингийн таалалд нийцэхгүй “бүрээтэй” болсон гэсэн үг юм. Одоо гол нь энэ боломжийг алдахгүй байх явдал маш чухал юм.
Монголын нутгаар байгаль нуурын усыг татах хоолой баривал хятад сибирийн хүч 2 хоолойг манайхаар барихыг зөвшөөрнө гэж ярьж байсан. Өөрийн чинь яриагаар байгал нуураас хятадын Ланжоу хот хүртэл том усны хоолой бас баригдах бололтой. Монголчуудын ус ингээд үнэгүй хятад газар бас очих нь байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад улс хамтарсан төслүүдэд Монголын ашиг сонирхлыг хамгаалах тал дээр улам бүр тууштай байгаад маш их бухимдаж байна. Бээжин биднийг Рио Тинто шиг ямар ч нөхцөлтэй санал нийлдэгт дассан. Гэвч цаг үе өөрчлөгдөж байна. 5-р сарын 20-нд Орос Хятадын удирдагчид "Сибирийн хүч 2" хийн хоолойн үндсэн параметрүүдийн талаар тохиролцсон. Энэ зам нь манай нутаг дэвсгэрээр дамжин 935км урттай дамжин өнгөрөх болно. Орос улс үүний төлбөрийг төлөхөд бэлэн байна. Бүтэн 17 жилийн дараа гэж ногдол ашиг амлахгүй, 11%-ийн хүүтэй зээлээр биш, харин хоолой ашиглалтад орсон эхний өдрөөс эхлэн дамжин өнгөрөх төлбөрөө төлнө. Энэ нь Монгол улс удаан хугацааны дараа анх удаа Лондонгийн өгөөмөр сэтгэл, Бээжингийн таалалд нийцэхгүй “бүрээтэй” болсон гэсэн үг юм. Одоо гол нь энэ боломжийг алдахгүй байх явдал маш чухал юм.
Путин удахгүй цөмийн цохилт хийх гээд бэлдээд байна ! Бeлорусьтай хамт сургуулилт хийгээд л ! Цөмийн эхний цохилт бол бүгдийг нь ухаан оруулна ! Бандёруудын өлгий Львов хотод хийж агаарт хийсгэвэл зохилтой ! Барууныхан айсандаа болоод дуу нь гарахгүй 3 хононо ! уукрууд шууд бууж өгьё гээд орилолдоод эхэлнэ ! Амёрикууд нэг муу укрианы төлөө цөмийн дайнд орохгүй ! Трампын үё дээр бүр ч оролцохгүй ! Цэвэр Путины ялалт болно ! Тэр иран мираан одоо анусуудтай найзлана уу бөйна уу араас нь хийнэ үү байна уу хэлэлцээ мэлэлцээ хийнэ үү байна уу Путинд түй ч хамаагүй ! дураараа л болцгоо ! Эхний ээлжинд хэдэн килотоннын хүчтэй цөмийн хошуу вэ ! Орeшник нь дээр үү ! Сармат нь дээр үү гэсэн ганц бодолд л Путин автаад явж байна ! Үзүүлээд өгөөрэй ! Энэ муу Номин авгайгаас эхлээд дэлхийн олон хүн өөрийг чинь нэг л дутуу үнэлээд байна шүү ! үзүүлээд өгөөрэй !