sonin.mn

Ерөнхий Сайд асан Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа: "Өнөөдөр уг нь хүүхдийн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байх ёстой өдөр билээ. Гэвч бид нэгэн бяцхан үрээ цаг бусаар алдлаа.


Заамар суманд амиа алдсан 3 настай охины эцэг эх, ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өөрийн хүүхдүүдээс ялгаагүйгээр Монголын ард түмэн сэтгэл зовниж, харуусан гашуудаж, зүрх шимширч байна.


Хүүхэд бол манай үндэстний хамгийн том үнэт зүйл байх ёстой. Хүүхдүүдээ хайрлана гэдэг аюулгүй орчныг нь бүрдүүлж, амь насыг нь хамгаалахаас эхэлнэ. Азийн шатрын тэмцээнд оролцож буй бяцхан шатарчид маань надаас "Бид яаж туслах вэ?" гэж асуулаа.


нэг буюу түүнээс олон хүн, эрүүний сахал, костюм ба бичвэр нарын зураг байж магад

Тэмцээнд ялах ухаанаас илүү бусдыг аврах гэсэн шатарчин хүүхдүүдийн минь гэгээн сэтгэл, миний сэтгэлийг их хөдөлгөлөө. Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар бид Ази тивийн шатарчидтайгаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлж Энэтхэг улсад уул уурхайн өрөмдлөгийн цооног, худаг, гүн нүхнээс хүн аврах тусгай зориулалтын төхөөрөмжийг захиалан хийлгэж байна. Төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өгнө.


Энэхүү технологи нь 300 метр хүртэл гүнд ажиллаж, тусгай камераар хүүхдийг олж, хамгаалалтын бүсээр бэхлэн аюулгүй ажиллагааг хийх чадвартай юм.


Дахиж хэзээ ч, нэг ч гэр бүл энэ зовлонг битгий амсаасай. Хүүхэд бүрийн аюулгүй байдал, амь нас, ирээдүйн төлөө төр, иргэн, бизнесийн байгууллага гэлтгүй хүн бүр чадах чадахаараа нэгдье!" гэжээ.


бичвэр нарын зураг байж магад