sonin.mn

Хөөрхий ояанууд, мояанууд маани мэгзэм шиг цээжилсэн ганц нэг мухар сүсэгтэй. “Путин Монголыг Хятадаас хамгаалдаг” гэх мухар сүсэг! Путин унаа л бол маргааш өглөө нь  Хятадын хар цэрэг Монгол руу ороод ирнэ гэж элийрцгээнэ. Бас нэг мухар сүсэг. Цэргийн гэмт хэрэгтэн С.Шойгуг Сүбээдэй жанжны удам, монгол цустай, монгол хүн, Монголын бас нэг аврал гэх. Бүр “XXI зууны Сүбээдэй” гээд цоллосон пост сошиалд явж байсан шүү. Шойгу нь Украин дахь цуст дайны бас нэг автор мөн л дөө. Эхний хоёр жилийн аллага, террор түүний нэртэй салшгүй холбогдсон.  


Шойгу Путинтэйгээ хонь чоно болоод одоо Путинээ нухаж хаяад Орост шинэ үүр гийнэ гэсэн элийрэл нэг хэсэг моод болж манайхан баахан уухайлав. 


Путин, Шойгу хоёр илд зөрүүлэхэд монголчууд Шойгугийн талд зогсох юм байна гэж сэтгэлээ тайтгаруулалтай биш! Би зураач хүний хувиар зүгээр л цэргийн гэмт хэрэгтнийг нь нотлох, бас ямар хөгийн амьтан бэ гэдгийг нь илтгэх 11 фото, шог постер толилуулъя. “11” элдэв бэлгэдлийн тоо мөн үү, биш үү?


Харин орост хайртайчуудад зориулж өчихөд дайн дуусдаг, Орос хэзээ ч ялахгүйгээр шүү, Шойгуг Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүх хөөрхий бүлтэлзүүлээд л аваад явна даа. Бид ёстой яаж ч чадахгүй! “XXI зууны Сүбээдэй жанжин” Хаагын ОУ-ын Шүүхэд үйлдсэн хэрэгтээ мэдүүлэг өгөөд зогсож байна, төсөөл дөө!


Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)   



сонин mn