УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр л ШИНЭ нам, Үнэн ба зөв намуудын ард Х.Нямбаатар байдаг гэх яриа анх гарсан билээ. ШИНЭ нам нь Ц.Гантулга, Ж.Цолмон гэх бүтэлгүй этгээдүүдийнхээ үйлдлийн үр дүнд татан буугдах болсон.Харин Үнэн Ба Зөв намыг Х.Нямбаатар удирдаж, чиглүүлж байна гэх хардлага улам хүчтэй болсон юм.
Үүнийг ч нотолж, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн Ба Зөв намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ш.Мөнхсайхан нар хамтарсан "Професионалстрой” гэх компанитай, уг компани нь “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөгийн тендер авсан нь тодорхой болсон билээ.
Өөрөөр хэлбэл Х.Нямбаатарын баруун гар гэгддэг Б.Сэргэлэнбаатар нь ҮНЭН ба ЗӨВ нам гэгчийг санхүүжүүлдэг байж болзошгүй гэсэн үг. Үнэн ба Зөв намын хувьд хэн нэгнээс тодорхой чиглэл авмагцаа намаараа нийлж, рийл, лайв хийн ажилладаг. Мөн Ази эмэгтэйчүүдийн зурагтай, Монгол нэртэй элдэв тролл хаягуудыг хөтлөн, бусад руу дайрдаг байж болзошгүй байдаг.
Чухамдаа тэд л сүүлийн саруудад Х.Нямбаатар маш сайн ажилласан, Н.Учрал л хамаг том төслийг гацааж байна гэх суртал ухуулгыг цахим орчинд явуулсан.
Тэгвэл сүүлийн үед Б.Сэргэлэнбаатарын санхүүжүүлдэг гэгддэг Үнэн Ба Зөв намынхан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва руу чиглэсэн дайралтыг цахим орчинд хийн, "Б.Пүрэвдагва төрийн албанд ажилласан байх хуулийн шаардлагыг хангаагүй, Х.Нямбаатарын хаана ч хүрэхгүй байна" гэх мэтээр баалах болсон байна. Яасан ч их дуусдаггүй санхүүжилт, яасан ч их дуусдаггүй өш хонзон, гоморхол вэ?
Б.Намуун
Пүрэв - 06 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
Учралын дохиур болсон хотын шинэ даргаас юу ч хүлээх хэрэггүй гэдэг нь тодорхой болж байна. Эртхэн огцроод өг